Таны сонгож өмссөн хувцас боловсрол, зиндаа, мэргэжил, зан аашыг тань тодорхойлохоос гадна чухам хэн болохыг бусдад мэдээлдэг гэдгийг Та мэдэх үү?
Магадгүй анзаардаггүй ч байж болох юм. Таны амьдралын хэв маягт үл нийцэх хувцаслалтаас болж сэтгэл санаагаар гундуу явах, хэн нэгэнтэй уулзаж, тааралдахаас ичиж айх зэрэг нь ажлын бүтээмжид ч эсрэгээр нөлөөлдөг. Тиймээс хэрхэн зөв хувцаслах талаар 8 дүрмийг сонирхуулъя.
1. Та олны дунд, хариуцлагатай ажил хийдэг бол хэт задгай, театрт очих гэж буй мэт хувцаслаж хэрхэвч болохгүй.
2. Хариуцлагатай ажил хийдэг ч насандаа тохироогүй, хуучинсаг, хэт намбалаг мэт харагдуулах хувцаснаас бас татгалзах хэрэгтэй. Ийм хувцаслалтыг бизнесийн салбарт ажилладаг эрчүүд огтхон ч таашаадаггүй учраас та хамтран ажиллах түншээ алдана гэсэн үг.
3. Гадаад харилцаа болон, улс төрийн хүрээнд ажилладаг бол чанартай материалаар хийсэн сонгомол хийцийн хослол өмсөх нь тохиромжтой.
4. Хувцаслалтаас гадна даруу, эелдэг зан төрхтэй, ялдам ааштай байх нь чухал.
5. Үйлчилгээ, цэнгээний газар ажилладаг бол мэдээж задгайдуу энгэртэй, өнгөлөг, хүний сонирхол татахуйц хувцаслах нь амжилтын нэг үндэс болдог.
6. Хүн хэзээ ч бүрэн төгс хувцаслана гэж үгүй. Олон хүний таашаалд нийцэж байлаа гэхэд цөөн хүмүүст таалагдахгүй тохиолдол ч бий.
7. Та хувцаслах орчноо сайтар судлаад биеийн хэлбэртээ тааруулан зөв хувцаславал хэдийд ч амжилт олох боломжтой.
8. Биеийн тань хэлбэр ямар болохыг, өөртөө ямар хувцас зохихыг сайтар мэддэг байх хэрэгтэй.
Биеийнхээ галбирт тааруулж хувцаслая гэвэл
1. Хэрэв та туранхай бол босоо шугам, бие барьсан бүхнээс татгалзаарай. Танд бэлхүүс тодруулсан том цамц, хантааз, өргөн сул өмд, дэрэвгэр юбка зохино.
2. Хэрэв та тарган бол урт үслэг эдлэл, хөндлөн шугамнаас татгалз. Атираа хуниасгүй, хөндлөн шугамгүй, нарийн бүстэй даашинз, нарийн ханцуйтай цамц, босоо шугамтай хүрэм илүү зохимжтой.
3. Цээж жижиг, ташаа өргөн бол цээж ташааны өргөнийг тэнцүүлэх хэрэгтэй. Цээжний хэсэгт босоо шугамнаас татгалз. Зөвхөн урт пиджак, нарийн шуумагтай өмд, хуниасгүй юбка тохиромжтой.
4. Том цээж, жижиг ташаатай бол цээжин хэсэгт хөндлөн шугамнаас, ташааны хэсэгт босоо шугамнаас татгалз. Богино пиджак, цамц, өргөн шуумагтай өмд, дэрэвгэр хормойтой юбка сонгоорой.
5. Богино цээж, урт хөлтэй бол сул чөлөөтэй, гадуур нь тавьж өмсдөг цамц, богино пиджакнаас татгалз. Түүний оронд урт хүрэм, цамц, богино юбка, даашинз зүгээр.
6. Урт цээж, богино хөлтэй бол өмдтэй хослолоос татгалз. Хөлөө урт харагдуулахыг хичээж хувцаслах хэрэгтэй. Урт цамц, юбка, даашинз, нарийн өмд зохимжтой.
No comments:
Post a Comment