Thursday, May 19, 2011

Хэрхэн наалдсан бохийг арилгах вэ?

Санаандгүй байдлаар зажилсан бохио ил тависнаас болоод хивс, хувцсанд тэр байтугай бидний үсэнд наалдчихаад салгаж авахад их төвөгтэй байдаг шүү дээ. Тэгэхээр хамгийн эхний хэрэглэх арга бол хөлдөөх арга юм. Бохио хөлдөөхөөс өмнө иргүй хутга, өөр бусад хэрэгслээр бололцоотойгоор хусан арилгах хэрэгтэй. Үүний дараа хэд хэдэн зориулалтын дөрвөлжин мөсийг уутанд хийн авч материал дахь наалдсан бохийг хөлдтөл нь үрэх шаардлагатай. Ингээд хөлдсөнийх нь дараагаар дахин иргүй хутгаараа хусаж авна. Дээрх үйлдлийг бохь ховхортол нь хийж өгнө. Хэрэв хөлдөөх аргыг хэрэглэхэд тохиромжгүй байвал доорх зөвлөгөөг уншина уу?

Tuesday, May 17, 2011

Дөрвөн улирлын интерьер


Ихэнх хүн “Би тийм улиралд дуртай, харин тиймд нь дургүй” хэмээн ярьдаг ч муухай улирал гэж байдаггүй билээ. Улирал бүхэн өөрийн өнгө төрх, байгалийн сонин сайхан үзэгдэлтэй. Түүгээрээ ч бидний сэтгэлийг татдаг. Иймээс мэргэжилтнүүд гэрийн интерьерийг улирлын чанартай хийж болно гэж үзэж байна. Та “Интерьер дахь дөрвөн улирал” гэхээр гайхаж байна уу? Үнэндээ дөрвөн улирлын гоёмсог өнгөний хослол, тэдгээрийн хоорондын уусал, зохицолдлогоог сайтар ажиглаад, өөрийн хүссэн улирлаар гэрээ засч тохижуулж болох нь ээ.

Өнгө бүхэн өөрийн өвөрмөц шинжтэй байдаг. Түүгээрээ ч хүний сэтгэлийг татах увидастай. Өнгө нь хүйтэн, дулаан, тод, бүдэг, гэрэлтэй, бүүдгэр гээд олон төрөл байдаг. Тэгвэл интерьер дахь дөрвөн улирал ч гэсэн өөрийн өнгөний зохицолтой. Өвлийн улиралд-хүйтэн, тод өнгө, зуны улиралд-хүйтэн, бүдэг өнгө голлоно.

Хаврын улиралд-дулаан, бүүдгэр өнгөтэй бол намрын улиралд-дулаан, тод өнгө зонхилдог. Гэхдээ заавал нэг өнгө байх албагүй. Интерьерт дурын улирлын өнгө хоорондоо зохицож болдог. Өөрөөр хэлбэл, ханыг дулаан өнгөөр будсан бол гэрийн тавилга /буйдангийн дэр, ваар, мебель, хөшиг г.м/ бүүдгэр бараан байх нь илүү чамин хээнцэр, хүний нүдэнд дулаахан харагдах болно. Эсвэл эсрэгээр ч байж болно.

өнгөний зохилдлогоо

Хүн байгалийн зохицолдлогоог илэрхийлсэн тод ягаан, номин хөх, оранж, гал улаан зэрэг эрч хүчтэй өнгөнөөс гадна уламжлалт байгалийн, хар, цагаан хүртэл шинэ коллекци нь өнгөний өргөн сонголттой болсноороо онцлогтой.
Хэрэглэгчдийн хүсэл, эрэлтэд нийцүүлсэн үндсэн дөрвөн төрлөөс сонголт хийх боломжтой. Тансаг чамин хэрэглээг эрхэмлэгчдэд зориулж “Elegance” төрлийн загваруудыг урласан бол, ая тух тайван байдлыг эрхэмлэгчдэд сонгодог “классик” төрлийн загваруудыг санал болгож байна. Эрч хүчийг бэлэгдсэн спорт, ердийн өдрүүдийг илтгэх өдөр тутмын загварууд гээд залуучууд, ажил хэрэгч хэн бүхний хүсэл сонирхолд нийцсэн загварыг Говийнхон урласан байна.







Thursday, May 5, 2011

Бие галбирын өөг хэрхэн дарж хувцаслах вэ? .

 
Хүн бүр бие галбирынхаа өө, сэвийг өөр өөрөөр олж хардаг. Ихэнх хүмүүс сайн эсвэл муу талаа хэт дөвийлгөдөг зуршилтай. Гэтэл бодит байдал дээр тэс өөр харагддаг юм. Ингэж хэтрүүлэн дүгнэх нь хувцасны сонголтод муугаар нөлөөлж, бодит байдлаасаа бүр ч эвгүй харагдах нь бий.
Өө сөвгүй, гуалиг сайхан харагдая гэвэл хувцсаа зөв сонго. “Бие чөтгөр хувцас бурхан” гэдэг биз дээ. Тиймээс юуны түрүүнд биеийн зохистой харьцаагаа тодруулан харуулахыг хичээ. Тухайлбал, хэт өргөн эсвэл хавчиг цээж, том жижиг хөх, нарийн өргөн бэлхүүс, богино урт хөл, нарийн шилбэ, бүдүүн махлаг гуя энэ бүгдийг тэнцүүлэхэд зөв хувцаслалт л тусална. Үүний  тулд та өнгө, хийц, жижиг гоёлтой нөхөрлөх хэрэгтэй.