Tuesday, May 17, 2011

өнгөний зохилдлогоо

Хүн байгалийн зохицолдлогоог илэрхийлсэн тод ягаан, номин хөх, оранж, гал улаан зэрэг эрч хүчтэй өнгөнөөс гадна уламжлалт байгалийн, хар, цагаан хүртэл шинэ коллекци нь өнгөний өргөн сонголттой болсноороо онцлогтой.
Хэрэглэгчдийн хүсэл, эрэлтэд нийцүүлсэн үндсэн дөрвөн төрлөөс сонголт хийх боломжтой. Тансаг чамин хэрэглээг эрхэмлэгчдэд зориулж “Elegance” төрлийн загваруудыг урласан бол, ая тух тайван байдлыг эрхэмлэгчдэд сонгодог “классик” төрлийн загваруудыг санал болгож байна. Эрч хүчийг бэлэгдсэн спорт, ердийн өдрүүдийг илтгэх өдөр тутмын загварууд гээд залуучууд, ажил хэрэгч хэн бүхний хүсэл сонирхолд нийцсэн загварыг Говийнхон урласан байна.








Энэ жилийн моданд эмэгтэй бүстэй загварууд нилээд давамгайлахаар байна. Мөн багваахай хэлбэрийн гоёмсог даашинз, төрөл бүрийн шигтээ, арьс элгэн оруулгатай том захтай пальто, эрэгтэй шаалин захтай цамцаар 2010 оны ноолууран хувцас загварын чиг хандлагыг төсөөлөн ойлгож болно.
Монголд хамгийн нарийн ноолууран утас гарган гоёмсог шааль урлаж, ноолууран давуу драпаар зөөлөн оёдолтой тансаг пальтог зөвхөн “Говь ХК” үйлдвэрлэдэг. 100% ноолуураар урласан хөнгөн, дулаан, загварлаг пальто шинэ коллекцийн онцлох бүтээгдэхүүнүүдийн нэг. Намар өвлийн шинэ загваруудтай өнгө, шийдлээр уялдсан ороолт, малгайгаар хослуулан гангарах цогц шийдлийг ч та мэдрэх болно.
Говийн шинэ загваруудыг Говь ХК-ны дэргэдэх Factory Store, 3-р хорооллын smart нэрийн барааны дэлгүүр, Баязүрх дүүрэг Everyday нэрийн барааны дэлгүүр, UB mart нэрийн барааны дэлгүүр, Баянгол дүүрэг Монголд үйлдвэрлэв нэрийн барааны дэлгүүр,Cashmere brend collection, Чингэлтэй дүүрэг Өргөө зочид буудал, Дөчин мянгат Кашмир хаус дэлгүүр, орон нутагт Дархан, Сэлэнгэ, Орхон, Архангай, Баян-Өлгий аймаг дахь салбаруудаар мөн хилийн чанадад Итали, Бельги, Болгар, Чех, Герман, ОХУ дахь салбар дэлгүүрүүдээр худалдаалж байна.

No comments:

Post a Comment